Sunday, January 15, 2017


Монгол түмний эрийн гурван наадмын нэг сур харвах намнах үйл нь балар эрт цагт, шинэ чулуун зэвсгийн үеэс үүсэн дэлгэрсэн гэдэг. Анх хавчаахай  нум гэдэг байжээ. Хүннү гүрний үед  нум сум нарийсч  өнөөдрийг хүртэл балар цагийн хавчаахай нумыг сайжруулж ирсэн байна. Нум сум нь анх зэр зэвсэг ан агнуурын зориулалтаар гарч, эрийн гурван наадмын нэг төрөл болон хөгжсөн түүхтэй юм. Мөн Хүннү гүрний үед монгол цэргийн дотор бөмбөг намнах тэмцээн болдог байжээ. Тус тоглоом нь 40 болон 20 нумын зайтай газар морьтой эсвэл босоо хүний хэмжээтэй гурван шонг жагсаан босгож, гурван бөөрөнхий сур /бөмбөг/ өлгөж, морины давхиан дунд богино модон сумаар харвадаг горимтой байсан аж. Харин Богд хаант улсын үед бөмбөгний хоорондын зайг ойртуулсан нь өрсөлдөөнийг чанаржуулж хурдан шаламгай хөдөлгөөн шаардах болгосон байна. Энэ үед гурван бөмбөгийг алдалгүй онодог хүн ч байжээ. Мөн Хүннү гүрэн нум сумаар зэвсэглэсэн 300 гаруй цэрэгтэй байсан гэдэг яриа ч бий. Энэ мэтчилэн нум сумын талаар олон арван баримт байдаг бөгөөд монголчууд ан авд гарамгай байдаг учир нь эрхийн цэц мэргэн нум сумтай холбоотой юм. Ийнхүү анх ангийн зориулалттай үүссэн нум сум нь эцэстээ спортын төрөл болон хөгжжээ. Сур харваа нь дотороо халх, буриад, урианхай, гэсэн гурван  төрөлтэй. 

No comments:

Post a Comment