Халх харваа Сэлэнгэ аймагт илүү хөгжжээ
Монгол үндэсний сурын харвааны талбайн үндсэн хэсэг нь зурхай юм. Зурхай нь дөрвөн метр урттай, гурван метр өргөнтэй байдгийг хүмүүс андахгүй. Мөн ар талын шугаман дээр нь сур өрж, түүнээс дотогш гурван метрийн зайд өвөр шугамыг татдаг. Монгол үндэсний сур харвааны бай нь хана сур, хасаа сур юм. Харвааны талбайн эргэн тойронд аюулгүйн шугам татаж хязгаарлах бөгөөд зурхайн голоос харвааны шугам хүртэл эгц шугамтай байдаг. Шугамуудыг улаан, цагаан өнгийн материалаар татдаг. Сур харвааны төрлөөс халх харвааг хамгийн манлай нь гэж үздэг. Халх сурын харваа нь Сэлэнгэ аймагт их хөгжсөн байдаг аж.
Буриад харваагаар Дорнод хамгийн алдартай
Буриад сурыг 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг.
Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц эрмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухах бөгөөд энэ ухсан газрыг харвах талынхыг “урд ганга”, нөгөө талынхыг нь “арын ганга” гэдэг. Буриад сурын багийн харваанд зураахайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зураахайд 80х4метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна. Буриад харваагаар Дорнод аймаг хамгийн алдартай нь.
Урианхай харваа зөвхөн эрчүүдийн тоглоом
Монгол үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл бол урианхай сурын харваа. Энэ харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдогоороо бусдаас ялгаатай. Тэмцээнд урианхайн уламжлалт “хавчаахай” ба эвэр нумаар оролцдог. Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 50-60гр жинтэй байдаг. Энэ төрлөөр Баян-Өлгийн харваачид баяр наадмыг өнгөлдөг юм.
Улсын цол
Ойрын жилүүдэд олонхи мэргэд Дорнод, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь аймгаас төрөн гарч буй. Мөн Улсын наадамд нэг түрүүлбэл мэргэн, хоёр түрүүлбэл хошой мэргэн, гурав бол гоц мэргэн, дөрөв бол гарамгай, тав бол дархан мэргэн цол олгодог. Манай улсын хамгийн анхны Монгол Улсын гавьяат тамирчин цолыг 1960 оноос хойш хичээллэж эхэлсэн Ч.Мөнхцэцэг гуай хүртэж байжээ.
Сур харваа нь эрүүл мэндэд сайн
Нарийн дэг жаягтай энэ спорт эрүүл мэндэд тустай гэдэг.
Тиймдээ ч энэхүү спортоор хичээллэдэг хүмүүсээс нуруу нь бөгтөр хүнийг та олж харна гэж бодох ч хэрэггүй. Мөн насны хязгаар байдаггүй болохоор найман настай балчираас наян настай азай буурлууд хүртэл тоглодгоор ихээхэн онцлогтой, уламжлалыг хадгалж буй спортын төрөл юм.

No comments:
Post a Comment